2022-01-27

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Өлгий сумын ИТХ 31 төлөөлөгчтэй. Үүнээс 7 тэргүүлэгч, багийн ИНХ-ын 13 дарга, ИТХ-ын дарга байна. ИТХ-ын ажлын албан нь ИТХ-ын нарийн бичгийн дарга, бичиг хэргийн ажилтан гэсэн бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Х.Космос Өлгий сумын ИТХ-ын дарга

  • Боловсролын байдал

1991-2001 онд Өлгий сумын Ахлах сургууль /одоогийн ЕБ-ын 6-р сургууль/, 2001-2005 онд Улаанбаатар хотын Монгол-Америкийн хамтарсан Бизнесийн дээд сургуулийг “удирдлагын менежер” мэргэжлээр,

2014-2015 онд Эрдэнэт хотод Иргэний Улс Төрийн Боловсролын Академийг “төрийн удирдлагын менежер” мэргэжлээр тус-тус дүүргэсэн.

•Мэргэжил: Удирдлагын менежер, Төрийн удирдлагын менежер

  • Эрхэлж байсан ажил, албан тушаал

2005-2006 онд Улаанбаатар хотын “Толгойт өргөө” төрийн өмчит ХХК-нд /сууч өмчлөгчидийн хороо/-нд менежер

2006-2007 онд Хэнтий аймгийн “Аваргатосон” амралтын газарт зохион байгуулагч

 2008-2013 онд Өлгий сумын Бөхөн-уул 3-р багийн засаг даргын туслах, нийгмийн ажилтан

2013-2020 онд Өлгий сумын Бөхөн-уул 3-р багийн засаг даргаар 2 удаа сонгогдон ажиллсан.

 2020 оноос Өлгий сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна

Х.Досжан Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

  • Эрхэлж байсан ажил, албан тушаал

1984-1993 онд ТТБ 4-р трестд мастер бригадын дарга

1993-2002 онд Ард болон Хадгалам банк /хуучин нэрээр/ -нд теллер хянагч ня-бо

2004 оноос одоог хүртэл Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

А.Кулиза Өлгий сумын ИТХ-ын ажилтан

  • Эрхэлж байсан ажил, албан тушаал

2014 оноос хойш Өлгий сумын ИТХ-ын ажилтнаар ажиллаж байна.