2022-01-27

Өлгий сум

Өлгий сум нь 1940 онд байгуулагдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож газрын хэмжээг 10092 га талбай бүхий газар нутагтай гэж тогтоожээ. Суурин хүн амын тоо 32000. Өлгий хот нь тус улсын баруун хязгаарт, нийслэл Улаанбаатараас 1686 км зайд байрладаг. Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн нурууны хэсэгт хамаарагдах Бөхөн уулын ар бэлд байрлана. Уул нурууд нь далайн төвшнөөс дээш 3000-3500 м хүртэл үнэмлэхүй өндөртэй, мөнх цаст шовх оргилуудтай, хажуу нь эгц, хад чулуутайгаас гадна гүн хавцал нарийн хөндийгөөр ихээхэн хэрчигдсэний зэрэгцээ тектоникийн ба мөстлөгийн гарал үүсэлтэй 2000м өндөрт өргөгдсөн өргөн биш уулс хоорондын хотгор багагүй суурийг эзэлнэ.