
Гараа угаахад нь хүүхдэд хэрхэн туслах вэ? Ковид-19 халдвар дотооддоо тархаж байгаа энэ цаг үед гарын ариун цэвэр юу юунаас ч чухал. Хүүхдэд гар угаах ажлыг илүү хялбар, зугаатай болгоход туслах доорх хэдэн аргыг эцэг эх, асран хамгаалагчид ашиглаж, хүүхдэдээ дэмжлэг үзүүлээрэй. Үүнд:
• Амар хялбар болгох Бага насны хүүхдүүд угаалтуурт бие даан хүрэхэд хялбар болгох үүднээс сандал тавина. Хүүхэд хүрч чадахуйц газарт саван байрлуулна. Угаалтуурын дэргэд цаг хугацаа тоологч тавьж, тэднийг 20 хүртэл тоолоход тусална.
• Хөгжилтэй болгох Гараа угааж байхдаа хамтдаа дуу дуулна. Энэ нь 20 секундийн турш гараа үрж угаахад тусална. Үлгэр жишээ болох Гэрт байгаа бүх хүмүүс бохирдсон тохиолдол бүрд гараа заавал угаадаг сайн жишиг тогтооно.
• Энгийн болгох Хүүхдээ гэртээ, сургууль цэцэрлэг дээрээ ч гараа савандаж угаах боломжийг бүрдүүлж өгнө. Сургууль дээр гараа угаах саван байгаа эсэхэд санаа тавьж, анхаараарай. Дашрамд дуулгахад сургуульд сурдаг хүүхдэдээ та 1 жилд 1 саван өгч явуулснаар таны хүүхдийг бүтэн жилийн турш гараа савандаж угаах боломжийг бүрдүүлэх болно.
• Ойлгоход нь туслах Тухайлбал, бичил биетүүд нүдэнд үзэгдэхгүй бөгөөд тухайн газартаа өсөж үржсээр байж болох тухай хүүхдүүдэд хэлж өгнө. Хүүхдүүд яагаад угаах шаардлагатайг ойлгосон бол гараа дуртайяа угаах болно.