
КОВИД-19 ХАЛДВАРЫН ҮЕД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД ТА БҮХЭН ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, ДООРХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ ҮҮ.
• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй. •
Олон нийтийн газар хүн хоорондын зай барихыг хүүхэддээ зааж зөвлөөрэй.
• 2-оос дээш насны хүүхдэд цэцэрлэгийн анги танхимаас бусад олон нийтийн газарт амны хаалт зүүж хэвшүүлнэ. • Хүүхэд олноор цугласан тоглоомын талбайд хүүхдээ тоглуулахгүй.
• Хүүхдэд ханиаж найтаах үедээ амаа дарах, тохой руугаа найтаах, дараа нь гараа угаах гэх мэт аюулгүй аргыг зааж зөвлөөрэй.
• Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агаар сэлгэлт хийнэ.
• Хүүхдийн хэрэглэдэг аяга таваг, халбага хэрэгслийг тусад нь байлгах, сольж хэрэглэхгүй.
• Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэнэ.
• Хүүхдэд 3 цаг тутамд чанартай, шим тэжээлтэй халуун хоол өгч, дархлааг нь дэмжинэ.
• Насанд нь тохирсон идэвхтэй хөдөлгөөн (бүжиг, дасгал) хийлгэж байх нь хүүхдийн бие болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай.
• Орой 21 цагаас хэтрүүлэхгүйгээр унтуулна.